Тээврийн жолооч Д тусгаарлалтаас гараад удаагүй байхдаа коронавирус тусч эхнэр, хүүхдүүд болон ээж, ахынх нь эхнэр,  ахынх нь хүүхэд болон дүү, дүүгийн ойрын хавьтлын хоёр хүн туссан болохыг албан эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр орой батлагдсан болох нь мэдээлэгдсэн тээврийн жолооч Д-ы ахынх нь эхнэр нөхөртэйгөө Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн нэг Тесо корпорацын ажилчид ажээ. Тэд хамт олон 2020-11-08-ны өдөр болсон Хархан нүдэн тоглолтыг бөөнөөрөө үзсэн байна.

Батлагдсан тохиолдол болох ахынх нь эхнэр Ш гэгч нь Тесо-д түгээгч хийдэг ажээ. Тэрбээр халдвар авсан болохоо мэдээгүй байхдаа түгээлт хийсэн гэх албан бус мэдээлэл байна. Түгээгч нь хүнсний дэлгүүрүүдэд бараа материал хүргэж, гарын үсэг зурж, тооцоо нийлүүлдэг байна.

Тиймээс Тесогийн ажилчидийг өнөөдөр, маргаашдаа нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж байгаа аж. Эхний ээлжинд “Айсмарк” зайрмагны үйлдвэрийн ажилчдыг тусгаарлаад байгаа гэх мэдээлэл байна. Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулан эргэж мэдээлэх болно.