Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг гэртээ хийж болох дасгалыг өөрийн цахим хуудсаараа үнэ төлбөргүй зааж байгаа аж.


Түүний хувьд “Хэвлийгээрээ инээмсэглэе” хөтөлбөрийг сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж, илүүдэл жинтэй олон охинд бүсгүйчүүдийн биеийг урласаар байсан юм.
Эхний хичээлээ өгзөгөнд түлхүү ачаалал өгөх дасгалаар эхлүүлжээ.