Өнгөрсөн жилийн өдийд Фантастик продакшныхан “ 37-р точка” олон ангит уран сайхны киногоороо үзэгчдийг байлдан дагуулж байсан.

Тус бүтээлд шижигнэсэн залуу уран бүтээлчид өнгө нэмсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж байв.
Тэдний нэг болох үзэгч залуусын сэтгэлийг шархлуулж буй Өнчин цагааны ганган Тогосоогын дүр. Уг дүрийн бүтээсэн залуу жүжигчин Д.Хулан олны анхаарлыг өөр дээрээ татдаг болоод багагүй хугацааг үдсэн. Дархан хотын уугуул тэрбээр кино дэлгэцээр гарах үед ганц бие байсан. Харин одоо найз залуутай болж, түүнийгээ олны өмнө ил гаргав.


Д.Хулангийн хувьд өнгөрсөн хавар Соёл урлагийн их сургуулийг төгссөн.