Covid-19 вирусын улмаас улс даяараа гэртээ хөл хорионд ороод буй. Энэ үед аав нар үр хүүхдүүддээ гараа гаргаж хоол хийж өгч буйгаа өөрсдийн цахим хуудаснаа нийтэлж байна. Тэднээс олны танил аав нарыг онцолж гэр бүл, үр хүүхэддээ хэрхэн хоол хийж өгч буй талаар тоймлон хүргэе.


Найруулагч Б.Тамир

Сүүлийн жилүүдэд “киноны мангас” хочийг зүүгээд буй хүн бол Фантастик продакшины найруулагч Б.Тамир. Өдгөө Хүннү моллын урд сүндэрлэсэн тансаг харшид аав ээж, охиныхоо хамт амьдардаг тэрээр муугүй тогооч бололтой.

Ургуулж буй үсээ янз бүрээр сүлжсэн шигээ өдрийг зугаатай өнгөрүүлж буй тэрээр өнгөрсөн амралтын өдөр гэрийнхэндээ мөөгтэй хар шөл хийж өгчээ.


Жүжигчин Г.Алтаншагай

Мөрөөдлийн театрын тулгын гурван чулууны нэг жүжигчин Г.Алтаншагайг ойр дотныхон нь гэр бүлсэг сайн аав гэдэг.

Сэтгүүлч эхнэр, хоёр хүүгээ алган дээрээ бөмбөрүүлдэг тэрээр гэр бүлийн хамт лагерын байшиндаа хөл хориог өнгөрүүлж буй сурагтай. Гарын хоолыг гялалзуулдаг тэрээр дэрсхэн төрсөн хөвгүүдээ эрхлүүлсэн шигээ өдрийг өнгөрөөж байна.

Бизнесмэн Г.Анархүү

Монголын Бэкмэн хочтой бизнесмэн Г.Анархүү өдгөө загвар өмсөгч Ю.Балжидмаатай хамтран амьдарч байгаа. Найзын харилцаагаа эхнэр нөхрийн харилцаагаар сольсон тэд дундаасаа Аатөр хэмээх хүүтэй.

Анхны амьдралаасаа үлдсэн охиноо хүүтэйгээ ойр дотно байлгахыг хичээдэг хэмээн ярьдаг тэрээр ямар ч хоолыг гаргаахгүй хийдэг гэдгээрээ найзууд дундаа алдартай. Өөрийн сторио гарын хоолоор чимэх дуртай юм билээ.

Г.Оюунгэрэлийн хайрт Б.Бадрал

Б.Бадралыг Азийн топ модель эхнэр Г.Оюунгэрэлийн нөхөр гэдгээр таних хүн олон. Эхнэрээсээ даруй тав, зургаан насаар дүү ч хайр халамжаар гэр бүлээ дутаадаггүй сайн аав гэдгийг батлах хүн олон.

Эхнэрийнхээ ажлыг хийлгэхийн тулд өөрийн бизнесээ зайнаас удирдаж, дунд сургуулийн хүүхдүүдээ хичээлд нь өглөө оройгүй зөөдөг юм билээ. Хөл хориотой энэ өдрүүдэд тэрбээр гал тогооноос салдаггүй бололтой шүү.