Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэлээс олон нийтийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор уран бүтээлчдийн цахим үзэсгэлэнг цувралаар хүргэж байна.


Өнөөдөр бид та бүхэндээ Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зураач Ц.Батжаргалын “Цаг нь ирэхэд” бүтээлийг танилцуулж байна.