Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн албан ёсны эхнэрээ олон нийтэд зарлаж, тэргүүн хатагтайг ил болгоогүй. Тиймээс түүний том охин Б.Намууныг олон нийт “тэргүүн охин” хэмээн егөөдөх болсон.

Аавынхаа улс төрийн замналыг үргэжлүүлж яваа Б.Намуун бүсгүйг нүүр будагч, артист Белла хатан хааны дүрд хувиргасан байна. Энэ хүү дүр Б.Намуун бүсгүйд ихээхэн таалагдсанаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрээр “Анх удаа хүнээр будуулж үзсэн билээ. Монголдоо л ганц мастер” гэжээ.

Б.Намууны хувьд өдгөө 28 настай, Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалсан бүсгүй.