Ялдам инээмсэглэл, янаг хайрын түүхээрээ олонд алдаршсан жүжигчин П.Шүүдэрцэцэг өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэжээ. Алс холын АНУ-д амьдарч буй тэрээр цэцгийн баглаа бүхий гэнэтийн бэлэг авсан нь найз залуу жүжигчин Э.Тодгэрэлээс нь биш.


Хамгийн сонирхолтой нь романтикаараа гайхагддаг Э.Тодгэрэл хайртай бүсгүйдээ баярын мэндчилгээ хүргэсэнгүй, таг чиг.
“Бид гурвын болзоо” уран сайхны кинонд тоглосноосоо хойш үерхэж эхэлсэн тэд харилцаандаа цэг тавьсан нь үнэн бололтой. Өнгөрсөн жил жүжигчин Э.Тодгэрэл найз бүсгүйнхээ араас сүр дуулиантай АНУ-ыг зорьсон ч, төд удалгүй нам жим эх орондоо ганцаар ирсэн.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, жүжигчин бүсгүй харийн залуутай болздог болсон гэх. Олны үг ортой эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.