Өнгөрсөн амралтын өдөр “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр гарсан. Уг нэвтрүүлгийн цэнхэр багийн оролцогч UB LAB клубын комедиан, “Ардын багш” нэрээр олонд танигдсан Н.Амаржин эхнэрийнхээ хамт оролцсон.

Гэвч түүний зөрүүд зан үзэгч олонд таалагдсангүй, үзэгчдээс “яаж эхнэр нь тэсдэг байна аа”, “царай шигээ бодолтой нөхөр байна шдээ”, “ийм хөөрхөн бүсгүй яаж энэ төмсийг тоосон юм болоо” гэх мэт шүүмжлэлийг ар араас нь дагуулсан.
Тэгвэл түүний эхнэр Г.Танан өөрийн цахим хуудаснаа нөхрөө өмөөрчээ.

Тэрээр “Уул нь манай хүн гайгүй байдаг. Тэр өдөр стресстэй байсан байх аа. Ахиж мөнгө өгье гэсэн ч телевизийн нэвтрүүлэгт орохгүй гэнээ. Манай хүн гомдсон байна” гэсэн постыг хөгжилтэйгөөр илэрхийлжээ.

Тэдний хувьд 5-6 жил үерхэж, нэг гэртээ орсон гэдэг. Өнгөрсөн жил сүр дуулиантай тансаг хурим хийсэн.