Дуучин Ч.Ану буюу Ч.Уранхолбоо сүүлийн жилүүдэд сошиал марктенг хийж, блог хөтлөн санхүүгийн эх үүсвэрээ олох болсон. Таван охины ээж тэрээр төрж амаржаад удаагүй байхдаа охидоо ээждээ үлдээгээд ажилладаг гэдгийг уншигч та анзаарсан биз ээ.


Хэзээд завгүй байдаг тэрээр хөл хориотой энэ өдрүүдэд гэр бүлийн хамт гэртээ өнгөрүүлж буй. Охидоо тоглуулж, зураг зуруулж, эрхлүүлэнгээ өөрөө ч энгийн эзэгтэй нартай ижилхэн тогоо шанага барьсан шигээ өдрийг өнгөрүүлж буй гэдгээ өөрийн цахим хуудаснаа ил тод бичдэг.

Тэгвэл тэрээр завгүй амьдралаа санаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухайгаа “Дуртай бүхнээ хийгээд бүгдийг амжуулдаг завгүй амьдралаа санаж байна. Гэвч миний чиний эрүүл мэнд, хариуцлагатай байдал хамгаас чухал учраас хичээцгээе” гэжээ.