МУГЖ Д.Хүрэлхүү анхны эхнэрээсээ Х.Намуун, Х.Сүрэн гэх хоёр дэрсхэн охинтой. Охид нь үеийнхэн дундаа карьер өндөртэй гэгддэг. Тиймдээ ч залуусын нүдийг хужирлаж, анхаарлын төвд байнга байдаг гэсэн.


Охид өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд хөл хорионы “уршиг”-аар жин нэмж байгаагаа өөрсдийн цахим хуудаснаа нийтлэжээ.


Том охин Х.Намууны хувьд өөрийн гэсэн гоо сайхны брэнд гаргадаг муугүй бизнес сэтгэлгээтэй бүсгүй. Дуучин Гүнчин-Иштэй багагүй хугацаанд үерхэж байсан тэрээр сүүлд гадаад найз залуутай болсон гэдгээ зарласан.

Харин бага охин Х.Сүрэн Ерөнхий сайд асан С.Баярын хүүтэй нэг хэсэг хөтлөлцөж гүйж байв.


Охидын ээжийн хувьд гадаад хэлний багш, эдийн засагч мэргэжилтэй даруухан монгол бүсгүй байдаг. Тиймдээ ч хорин жил хамт амьдарсан хань ижлээ өөр бүсгүйтэй дэр нэгтгэж, нуган үрийн зулай үнэрлэхэд чимээгүйхэн явуулсан хатуужилтай бүсгүй гэж ойр дотныхон нь ярих юм билээ.