Загварын ертөнцийнхөн дундаас олны хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн нэгэн бол Ө.Содгэрэл. “Эластин” шампунины рекламаар анх олонд танигдсан тэрээр өдгөө дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг нэгэн.


Түүний хувьд загварын сайхан бүсгүйчүүдийн дунд өндөр боловсролоороо ч тэргүүлдэг гэдгээрээ ялгардаг. Оксфордын их сургууль мөн George Mason University-г төгссөн Ө.Содгэрэл дэлхийд алдартай моделийн шоу “МNTM” -ийг амжилттай зохион байгуулсан нэгэн билээ.
Ө.Содгэрэл Бюрогийнхоо хажуугаар давхар VELIN Creative Agency байгуулж компаниудын маркетингийг бүтээлч, шинэлэг маягаар хийж өгөхөөс эхлээд, хувь хүний PR, имидж бүрдүүлэлт, арын оффис маягаар ажилладаг аж.

Мөн тэрбээр загварын шоу, дэлгүүрийн нээлт, арга хэмжээ зохион байгуулах, шинээр гарч ирж байгаа брэндүүдийг суурьшуулах, мөн брэндүүд болон бүтээгдэхүүнийг сошиал орчинд шинэлэг маягаар сурталчлах ажлуудыг хийж байгаа гэнэ.