Вьетнам улсын Хошимин хотод нэгэн өвөрмөц зоогийн газар нээгджээ. Тус газраар үйлчлүүлэгч заавал гутлаа тайлах ёстой. Учир нь тус газрын шал бүхэлдээ шагайгаар татсан устай бөгөөд уг усанд амьд загас сэлдэг.

Ингэснээр үйлчлүүлэгчид тайтгарал өгөх давуу талтай бөгөөд олон төрлийн загасыг ойроос харах боломж олгодгоороо уг газрын давуу тал оршиж байгаа юм.