Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар Улаанбаатарт “хөл хорио” тогтоогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амьжиргааны баталгаажих төвшнөөс доош хүмүүст тусламжийн гараа сунгасаар байна. Тухайлбал, бусдад туслах зорилго бүхий хүмүүсийн нэгдэл Фэйсбүүк орчинд “ХҮН БАЙ албан ёсны групп” гэх групп нээгджээ. Тухайн группийн иргэд бусдад тусалсаар байгаа бөгөөд тэдгээрийн нэгийг нь хүргэж байна.

Монголчууд бид НЭГ цул болж нэгдээд, НЭГ зорилгын төлөө хамдаа хичээвэл КОВИД19 ч  савраа татaн зугтана.

“ЭВТЭЙ байхдаа ХҮЧТЭЙ” Хүн бай албан ёсны бүлэг хүмүүст сайхан зүйлийг тарааж хэрэгтэй үед дэм болж чаддаг мундаг залуучуудын нэгдэл билээ.

Өнөөдөр энэ бүлэгт Дүүргийнхээ зорилтод бүлэг болох хүмүүс, хүүхдүүдэд хэрэгтэй зүйлийн тараасан гэгээлэг хүмүүс пост оруулжээ.

Тэд “Өө энд бас ийм сайхан грүп байсан байна ш дээ.  Нөхөр бид  хоёр ингэж яваад ирсэн байнаа. Дүүргийнхээ зорилтод бүлэг болох, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, өнчин ядарсан 20 өрх айлд илчлэг сайтай адууны мах болон гурил тараах гээд бэлтгэл ажлаа базаагаад, эхний айлдаа очоод ирсэн маргааш үлдсэн айлдаа очноо.” хэмээсэн байна.