Монгол улсад батлагдсан kоронавируст халдвар (covid-19)-ын тохиолдол 434 боллоо

kоронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ, ГХЯ-аас хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 54.3 сая хүн коронавируст халдвар авснаас 1.2 сая хүн өөд болж, 37 сая гаруй хүн эдгэрсэн байна.   Өнгөрсөн 24 цагийн дотор дэлхий нийтэд 528 000 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Манай улсад коронавируст халдварын  434 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт голомтлон гарч байгаа. Тиймээс 18 цэгт коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийж байгаа бөгөөд тухайн цэгүүдэд 1639 хүн шинжилгээ өгч бүгд сөрөг гарсан байна.

119 тоот утсанд 2000 гаруй хүн хандсан.

2020-11-16-ны өдөр 1762 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүнд коронавируст халдвар илэрсэн. Тухайлблал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтал гэгдэх 80 хүний нэгээс нь илэрсэн байна. Тухайн хүний гурав дахь шинжилгээнээс илэрсэн байна.

Харин хоёрдогч хавьтлын 270 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан.

,  эдгэрсэн 328, сувиллын  ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 12,