Б.Цогтгэрэл: Шилэн дансгүй сайдад сэтгэл дундуур байна

Шилэн дансны хөтлөлт үнэндээ 00 байнаа. ОУ-ын болон Монгол иргэдийн хандив хаачив? Хэдэн зуун тэрбумаар яригдана. Сайны жишээ нь ОБЕГ байлаа. Г.Ариунбуян генерал авсан лаа шүдэнз, аяга хоол, хорооп усыг самбарын стикертэй нь бичсэн байнa лээ. Уг нь бол Шилэн дансны тухай хуулиар 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг бичих үүрэгтэй авч 5 саяас доошхийг бичиж болохгүй гэсэн хориглосон заалт бас байхгүй. Г.Ариунбуян генерал 4,500₮ гээд бичсэн байхад хэний ч сэтгэл хөдөлж итгэл төрөхүйц байсан бол Т.Мөнхсайханы Шилэн дансанд хандивын талаар ямар ч мэдээлэл байхгүйд үнэхээр ой гутмаар байлаа.

Төрийн сангийн ил тод төсөв хөрөнгө мөнгийг олон түмэнд нээлттэй байлгах бэлээхэн Шилэн дансны тухай хууль байна, Шилэн дансны цахим сайт нь байна. Гэтэл төрийн албан хаагчид нь сайдаасаа өгсүүлээд үл тоож байгаа нь үнэхээр харамсалтай.

Энхсаран сувилалд хариуцлага алдсан нь үнэн. Заа яахавдээ сандарч явахад нь салан задгайгаар нь дуудаад тэгсгээд толгойг нь илээд орхисон бол санхүү мөнгөний ил тод бус байдалд толгой илэх бус толгой авна гэдгийг Төрийн албанд ажиллаж үзсэн хэний ч мэдэх асуудал баймаар байлтай. Харамсалтай үнэхээр харамсалтай. Урам хугарч итгэл мөхөж байна. Эрүүл мэндийн салбарын Шилэн дансны мэдээлэл нээгдтэл итгэх ямар ч арга алга