МУГЖ, хүүхдийн элч дуучин Т.Ариунаа эмээ болоод удаагүй байгаа. Өнгөрсөн долдугаар сард дуучин бүсгүйн том хүү Б.Алдар аав болсноо олонд зарлаж, Т.Ариунаа гэр бүлээрээ аз жаргалд умбаж байгаагаа илэрхийлэн “Дуучин Т.Ариунаа цахим хуудастаа “Хайрын нуган үр мэндэллээ.

Биднийгээ эмээ болгож хайр, баяр, баясгалан бэлэглэсэн бэр Уянга, хүү Алдараа минь гал голомтоо бадрааж, эрүүл саруул, энх тунх байж, амьдрал нь дэвжин дээшилж байхын ерөөлийг ээж нь өргөе” хэмээн цахим хуудаснаа бичиж байв.


Дуучин бүсгүйн хувьд сайн ээжээс гадна сайн эмээ гэдгийг ойр дотныхон хэлдэг. Тиймдээ ч түүний том хүү Б.Алдар “төрсөн ээжээс минь илүү” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.