“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, топ модель өргөмжлөлтэй О.Амгаланбаатар аль хэдийнэ манай уншигчдын танил болсон биз ээ. Ганц бие залуу гэдгээр нь хүмүүс мэддэг тэрээр шулуун шударга үгтэй гэдгээрээ үеийнхэндээ алдартай.


Тэгвэл тэрээр хөл хорионоос ихээхэн залхаж буй бололтой. Хийх юм олдохгүйдээ эмэгтэйчүүд шиг арьс арчилгаа гоо сайхандаа анхаараад эхэлжээ. Энэ тухайгаа “Карантин дуусахад эмэгтэй болоод гарч магадгүй байна” хэмээн хошигнож бичсэн байна.

О.Амгаланбаатарыг загварынхан баримлан биетэй хэмээн магтдаг. Тэрээр бие бялдартаа ихээхэн анхаардаг нэгэн.
Түүнийг загвар өмсөгч гэдгээс илүү “Учиртай гурван толгой”, “Содура”, “Бид 3-ын болзоо” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож өөрийгөө чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулаад авсан. Гэхдээ тэр мэргэжлийн жүжигчин биш. Бизнесийн чиглэлээр суралцаж байгаад орхисон гэдэг.
Энэ тухайгаа”Би их сургуулиа төгссөн жил дипломоо тоохгүй хаячихсан. Гэхдээ тэр жилдээ дипломноосоо ч илүү зүйлийг олсон гэж боддог. Ажил хайж явахдаа санамсаргүй рекламанд тоглохоор болсон юм. Дараа нь найз нөхдийнхөө хүрээллээр дамжуулан загварынхантай холбогдож загварын тайзанд гарч мөн тэр шугамаараа хүмүүстэй холбогдож явсаар эхний хоёр кинондоо тоглосон доо. Мэргэжил сонголт маань бол бизнес байсан, одоо ч тэр чиглэлээрээ ажиллаж байгаа. Би нэг эхлүүлсэн зүйлийнхээ төгсгөлийг үзэж дээд хэмжээнд нь тултал сайн хийх дуртай. Амьдрал намайг урлаг руу хөтөлсөн болохоор энэ төрөлдөө сэтгэл гарган ажиллаж жаахан ч гэсэн амжилт гаргамаар байна. Эхний хоёр кино буюу “Учиртай гурав”, “Тэнгри” киноны нээлтийн дараа найруулагчид маань шоолоод байсан. “Киноны дундуур Амгааг харсан чинь сандалны цаанаас зөвхөн толгой нь л ил гарчихсан үзэж байсан” гэж. Тэгтлээ ичээд сандалдаа шигдээд байсан хэрэг. Аргагүй урлагийн чиглэлээр туршлагагүй хүн учраас анхны кинон дээр хэцүүхэн л байсан. Гэхдээ нэгэнт энэ салбарт ороод ирснийх сайн юм хийх юмсан гэж боддог.

Өөрөө өөрөөсөө ичихгүй, цэх суугаад үзчих хэмжээний дүр бүтээх юмсан гэж хичээж явна даа” хэмээн ярьжээ.