Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Гэрэлт гудамж” төслийн үүсгэн байгуулагч,төслийн удирдагч, VR хамтлагийн гишүүн О.Билгүүнийг танихгүй хүн ховор.


Загварынхан дундаа өөртөө байнга мотивац хийж явдаг тэрээр хөл хорионы үеэр хийх юм аа олж ядаж яваа бололтой. “Харж байгаа шүү, үйлдлээ мэдээрэй” хэмээн дурантай зургаа нийтлэсэн нь олон хүнийг хөгжөөхөд хүргээд байна. Мөн сүлжээний бизнес эрхлэгч нарыг хөнгөхөн шоглоод авсан нь өөрийнхөө дагагчдын тоог нэмэхэд хүргэв.

Дашрамд дуулгахад, хэвлэлээр өөрөөсөө 10 гаруй насны эгч Солонгос эхнэртэй хэмээн бааллуулж явсан О.Билгүүн саяхан “цэвэр халх” царайлаг залуу бүсгүйтэй үерхэж байгаагаа ил зарласан байдаг.