Цар тахалтай холбогдуулан хатуу хөл хорио улс даяар үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар 440 иргэнээс илрээд буй короновирусын шинжилгээг олны танил хүмүүс өгч эхэлсэн байна.

МУГЖ М.Баярмагнай өөрийн цахим хуудаснаа “Шинжилгээ өгөхөд янз бүрийн л юм бодогддог юм байна. Хоёр зураас болчихвол яанаа гэж бодох юм. Бүх зүйл ок” гэжээ.


Дашрамд дуулгахад, нийслэлийн түргэн оношилгооны 18 цэг болон өрхийн эмнэлгүүдэд коронавирус илрүүлэх оношилгоо хийж байна. Одоогоор 9000 орчим хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байгаа аж.