УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр гэр бүлийнхээ үнэ цэнийг хором бүр мэдэрдэг тухайгаа нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрээр “Би гэр бүлтэй болоод хариуцлагатай, хүлээцтэй, илүү их тэвчээртэй болсон. Одоо би хүний төлөө амьдарч байна шүү дээ.

Урьдын Шинэбаяр зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө, өөрөө өөрийгөө борлуулж явдаг байсан бол одоо бүхэл бүтэн гэр бүлийн ноён нуруу, эцэг хүн болсон. Иймээс гэр бүлээ элэг бүтэн авч явах, охиноо илүү сайхнаар өсөж өндийлгөх маш том үүрэг хариуцлага миний өмнө байна. Хүний төлөө амьдарч байгаа юм чинь илүү их зүтгэж, хийж бүтээн тэмцэх болно. Сэтгэл санаа хэцүү эсвэл баяртай, жаргалтай үед гэвэл энэ нь хэтэрхий эрх ашгийн зүйл болчихно. Цаг, хором, мөч бүрт мэдэрдэг. Би өөрийгөө их баян хүн гэж боддог юм. Намайг зэмлэх аав, эрхлүүлэх ээж минь байна. Сайхан эхнэр минь байна.

Үргэлжлэл болсон үр минь байна. Энэ бүрэн бүтэн гэр бүлийг сайхан авч явахын тулд үнэ цэнийг нь хором мөч бүрт мэдрэх хэрэгтэй” гэжээ.