Зохиолын дуучин Х.Мөнгөнцэцэг өчигдөр 30 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тэрээр хоёр талын аав ээжээ гэртээ урьж, төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэсэн байна. Тэрээр гурван охинтой айлын том охин юм.

Аав ээжийнхээ чихийг халууцуулахгүйн тулд ганц ч залууг ээж аавдаа танилцуулж байгаагүй гэнэ лээ.


Харин ангийн найзууд болох дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарынхаа гэрээр орж гарч, жаргалтай амьдралыг нь дэндүү ойроос мэдэрч явсан түүнд “Нэг л өдөр энэ айлын эзэгтэй болно” гэсэн зөн совин байсан ч байж мэднэ.