2018 оны 9 дүгээр сар 21-ны өдөр Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал болно. Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэхээр батлаад байгаа. Хуралдааны гол зорилго нь шинэ намын даргаа сонгох юм.  Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын даргыг томилно.

Тэгвэл нийслэлийн МАН-ын даргаар С.Батболдыг батламжилахаар болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Учир нь түүнийг батламжлах хэд хэдэн шалтгаан байгааг нэрлэж байна.

  • Нийслэлийн МАН-ыг дарга асан Ц.Сандуй өнгөрөгч онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид 10 дугаар сарын 26-нд хуралдсан. Уг хурлаар Ц.Сандуйг чөлөөлж, Нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг 100 хувийн саналтай сонгосон юм. Тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Нийслэлийн МАН-ын даргын албыг хангалттай хашиж чадах нэгэн гэдгээ удаа дараа баталсан.
  • Улаанбаатар хотын засаг дарга бол Нийслэлийн МАН-ыг тэргүүлнэ гэсэн бичигдээгүй хууль одоо хүртэл МАН-д үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцлага хүлээх хүнд ачаа үүрүүлж байгаа хэрэг юм.
  • Амласан бол хийдэг чанар нь түүнийг жинхлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа аж. Тодруулбал, амласан бол хийдэг бөгөөд тэрбээр өнгөрсөн жил Улаанбаатар хот 2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна гэж хэлж байсан. Хэлж байсан амандаа хүрч 2016 онд нийслэл 100 орчим тэрбум төгрөгийн өртэй байсан бол өнөөдөр өргүй хот болжээ.
  • Э.Бат-Үүлийг бодвол илүү бүтээн байгуулалт хийж байгаа нь намынх нь нөхдийн төдийгүй нийслэлчүүдийн талархлыг хүлээгээд байгаа. Тухайлбал, зуны гурван сард ургаад үхдэг нэг наст ургамал бус хүчил төрөгч ялгаруулдаг олон настай мод тарьж байгаа.Түгжрэлийг эрс бууруулахаар дөрвөн том гүүр барьж байгаа. Яармагийн гүүрийн ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах бол Налайх болон замын цагдаагийн урд байрлах гүүрүүдийг 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл эрс буурах юм.

Энэ мэтчилэнгээр түүнийг жинхлэх олон шалтгаан байгааг хэлж байлаа.

Харин түүнтэй өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар бэлтгэлээ базааж байгаа.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2013 онд нийслэлийн МАН-ын хорооны дарга болохоор идэвхийлж байсан нэгэн.Тэрбээр, одоо ч өрсөлдөгч байх хүсэлтэй нь саяхан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргын хувиар нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболдод хүргүүлсэн шаардлагаас нь харагдана. Гэхдээ түүнийг Нийслэлийн МАН-ын дарга болгохгүй нь тодорхой гэдгийг эх сурвалж хэлсээр байна. Учир нь уул уурхайн салбарын мэдлэггүй, мэргэжилгүй хүн өнөөдөр салбар тэргүүлээд та бид бензиний үнээ гурван удаа нэмүүлжгорыг нь хангалттай амсаж байна. Өмнө нь аль ч сайдын үед ингэж гурван удаа бензиний үнэ нэмэгдэж байгаагүй биз дээ. Ажлаа ч олигтой хийж чадахгүй байгаа хүнд МАН-ынхан юу гэж нэмж хариуцлага, ачаа үүрүүлэх билээ хэмээнЯмартай ч хэнийг нь Нийслэлийн МАН-ын дарга болгох нь нөгөөдөр тодорхой болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.