“Монгол банк”-ны ерөнхийлөгч О.Чулуунбат агсаны бэр Ч.Очгэрэл “Universe Best Songs 2011” наадамд оролцож анх олноо танигдаж эхэлсэн билээ.

Мөн “Mongolian Beauty” тэмцээний фото моделиор тэргүүн байрыг эзэлж, “Моbicom” компанийн нүүр царай болж байсан тэрбээр баян айлын залууг уургалан авч, гэрийн сайн эзэгтэй болж хувирсан. Тэрбээр О.Чулуунбат агсны том хүү Ч.Бөрдөнбатад дөрвөн хүүхэд төрүүлж өгөөд байгаа юм.
Түүнчлэн хэдэн жилийн хугацаанд уран бүтээлээс илүү хувийн амьдралдаа анхаарал хандуулсан Ч.Очгэрэл саяхнаас анагаах ухааныг судалж эхэлжээ. Түүний хувьд МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэсэн. Эмч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд ийнхүү хөл хориог ашиглаж анагаах ухааны чиглэлийн ном, сэтгүүлийг эргүүлж томуу томуу төст өвчний талаар мэдлэг өөртөө хурааж эхэлсэн байна.


Ч.Очгэрэл гурав дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа “Содура” киноны гол дүрд тоглож, мөн дууг нь дуулж, олонд хүргэсэн.
Нэгэн цагт олны танил болох их хүсэлдээ хөтлөгдөн хаана ч явсан өөрийгөө танилцуулж явдаг байсан Ч.Очгэрэл баян айлын бэр болсноос хойш хүссэн хүсээгүй олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн. Тэгсэн ч сэтгэл нь ханалгүй сэтгүүлд нүцгэн зургаа дэлгэн хүслээ гүйцэлдүүлсэн. Ер нь түүнд дуу дуулж, кинонд тоглож, сэтгүүлд нүцгэн зургаа гаргаж, загвар өмсөх гэхчлэн хийгээгүй зүйл ховор юм.