Монголын кино урлагийн салбарт өөрийн өнгөө тодорхойлсон жүжигчин бол А.Ганчимэг. Намхан нуруутай ч цэгцтэй яриа, хөөрхөн төрхөөрөө олныг өөртөө татдаг тэрээр хөл хориотой өдрүүдийг үсээрээ наадсан шигээ өнгөрүүлж бололтой.


Хэзээнээс сайхан үстэй байсан тэрээр хэдэн жилийн өмнө “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд тоглохдоо үсээ хусуулж, золиос гаргаж байсан.

Харин одоо түүний үс урьдынх шигээ сайхан урт болжээ.
Тэрээр өөрийн фенүүддээ үсээ гэрийн нөхцөлд янз бүрээр ороохыг зааж зөвлөж байна.