Сэлэнгэ аймаг короновирусын тахлын голомт болж, эмнэлгийн эмч ажилтан, эмийн хүрэлцээгүй нөхцөл байдал үүссэн энэ өдрүүдэд тус тойргоос УИХ-д сонгогдсон Ч.Ундрам, Д.Өнөрболор нар усанд хаясан чулуу мэт таг чиг.


Аймаг орон нутгийнхаа иргэдэд эмч ажилтан, эмнэлгийн хэрэгсэл, эмийн хангамжид тусалдаггүй юмаа гэхэд нутгийн иргэддээ итгэл өгч, урам хайрлах сэтгэл тэдэнд байсангүй. Сонгогч олон нь өөрсдийнх нь өмнөөс дуугарч, төрөөс дэмжлэг туслалцаа хүсэх болов уу гэж айлын шоовдор хүүхэд шиг бүлтийтлээ хоёр бүсгүйг харсаар байна. Гэтэл тэд сураггүй.
Сэлэнгийнхнийг төрд төлөөлж дуугарах бүү хэл, түмэн олноо үнсэнд хаясан шалз шиг орхиод нам жим байгаа нь сонгогчдынх нь дургүйг хүргэж буй нь лавтай.

Д.Өнөрболор, Ч.Ундрам нар угтаа өөрсдийг нь магтаж, цаасан малгайлсан бүртийг скрийн шот хийн, посттойгоо холбож цахим хуудаснаа мөнгө төлөн тараадаг юм билээ. Тэд хаачив….