Нэг хэсэг Гангнам дүүрэгт эгчмэд бүсгүйтэй амьдардаг хэмээн шар хэвлэлүүдээр бичигдэж явсан модель О.Билгүүн өдгөө хувийн бизнесээ өргөжүүлж олон гайхалтай ажлуудыг эх орондоо хэрэгжүүлээд байгаа билээ. Түүнийг чадварлаг загвар өмсөгч, бизнесменээс гадна урлагт чамгүй авъяастай гэдгийг уншигчид маань мэднэ.

О.Билгүүний хувьд эхнэрээ ихээхэн нууцалдаг бөгөөд охиноо олны өмнө гаргах дуртай. Өнөөдөр түүний охин 7 нас хүрч байна.Цахим хуудаснаа”Аавын нар сар, нандин эрдэнэ, амь амьдралдаа төрсөн өдрийн мэндийг хүргэе… Ингээд 7 настай том охин боллоо

Гэнэтийн тохиолдлоос болж тус тусдаа өөр газар байж таараад хамт байж чадсангүй дээ охинтойгоо…

Цаг сайхан болохоор удаан хүлээсэн төрсөн өдрийг нь хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэж өгнө өө аав нь…” хэмээжээ.