“Х-Түц” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхлэж өдгөө “Мөрөөдлийн театр”-д жүжигчнээр ажиллаж буй Ч.Баярмаа тэр бүр хэвлэлээр гараад байдаггүй нэгэн. Тиймээс ч түүний хувийн амьдралыг мэдэх хүн ховор.


Тэгвэл СТА Ч.Баярмаа тун удахгүй анхны үрийн зулайгаа үнэрлэх гэж байгаагаа нийтэд дэлгэжээ. Тэрээр ханьтайгаа гурван жилийн өмнө танилцсан гэнэ. Нэгэн хэсэг Мөрөөдлийн театрын захирал, жүжигчин Эрхэмбаярын нууц амраг хэмээгдэж олонд чичлүүлж байсан. Цаг хугацаа тэднийг янаг амрагийн холбоогүй байсан гэдгийг батална.


Ч.Баярмаа үеийн жүжигчдээсээ онцгойрч ялгарсан гоц авьяасгүй ч өөрт оногдсон дүрээ хөнгөхөн аваад гарчихдаг бөгөөд суурьнаас нь өдийг хүртэл Мөрөөдлийн театртаа үнэнчээр зүтгэж буй эмэгтэй юм.