Монголын үндэсний олон нийтийн телевизийн нүүр царай болсон чадварлаг нэвтрүүлэгч МУСГЗ Б.Ганбаатарыг танихгүй хүн ховор. Хүнгэнэсэн хоолойгоороо олны анхаарлыг татдаг түүний гэргийг Ц.Одончимэг гэж сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй бий. Тэднийх хүү охин хоёртой.


Б.Ганбаатар Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат бөгөөд Бэрс дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн. МУГЖ Дамчаа агсны отгон шавь нарын нэг ажээ.