2018 оны зун “Маск” продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг буюу Бидо Ари нар сүр дуулиантайгаар хуримаа хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтацгааж байсан цаг саяхан. Хуримынхаа нэг жилийн ой дээрээ тэд хоёр тийш болсон юм.

Тэд дундаасаа бяцхан охинтой. Охин нь өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг.
Тэгвэл жүжигчин Бидо өөрийн цахим хуудаснаа “Охиноо маш их санаж байна. Короновирусын хөл хорио дуусахаар зөндөө хамт байна аа” хэмээн бичжээ.
Бидо, Ари нарын салсан шалтгааныг жүжигчин Б.Мишээлтэй холбон тайлбарладаг. Хосуудын гол “хар муур” болсон Б.Мишээл өдгөө улс төрч залуутай хоёрдахь амьдралаа эхлүүлэхээр зэхэж байгаа.


Жүжигчин Ариунчимэгийн хувьд хуучин нөхөртөө маш их хайртай байсан гэдэг. Түүнийгээ батлах гэж нөхөртөө гэнэтийн сюрпризүүд их барьдаг байсан нь гэрэл зураг болон үлджээ.