Рок попын дуучдаас чин зүрхний нууцаа бие биедээ дэлгэдэг найзууд бол дуучин С.Наран, Ж.Алтанцэцэг. Насаараа үе тэнгийн, нуруугаараа ойролцоо тэдний хобби ч ижилхэн.

Сүүлийн үед хамтдаа бүжгээр хичээллэж эхэлсэн байдаг.
Тэгвэл найз дуучин хөл хорионы өдрүүдэд дасгал хөдөлгөөнтэй байхыг уриалж, “Та яг одоо сууж байна уу. Хэдхэн минут бид хоёртой хамт хөдлөөрэй” гэжээ.


Дуучин С.Наран, Ж.Алтанцэцэг нөхөрлөлийн баталгаа болгож 2015 онд “Найзууд” дуу гаргаж, хамтарсан тоглолт хийж байсан.