Төрийг ухаанаар биш булчингаар удирдахаар ийм л байдаг.

1. Халдвартай хүмүүсийг тусгаарла гэхээр халдвартай, халдваргүйг нийлүүлээд хориод тусгаарлах байрнаас халдвар түгээнэ.

2.Бөөгнөрөл үүсгэхгүй бай гэхээр зөвхөн тодорхой цагуудад бүгдийг нэг дор явуулж бөөгнөрүүлнэ

3 Дархлаагаа хамгаалахын тулд хангалттай унтаж амар гэхээр хүргэлтийг шөнө болгож унтуулахгүй

4 Халдвар хамгааллын дэглэм сахь гэхээр шөнө ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ хадгалах нөхцөл бүрдүүлнэ

5. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр нэмэх алтан боломжийг ашиглахын оронд халамж,хүүхдийн мөнгөөр түр угжихаас өөрийг сэтгэхгүй
Ийм л байна.

Сэтгүүлч Б.Отгон