Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Тодруулбал,

Улаанбаатар хотод 6 тохиолдол
Сэлэнгэ аймагт 5 тохиолдол
Дорноговь аймагт 6 тохиолдол
Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа голомт өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ.

Дотоодын халдварыг өссөн дүнгээр танилцуулбал,

Улаанбаатар хотод-38

Сэлэнгэ аймагт-58

Дорноговь аймагт-12

Орхон аймагт-16

Говьсүмбэр аймагт-1

Дархан-Уул аймагт-16 тохиолдол бүртгэгдээд байна.

Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 578 боллоо. Үүнээс 337 хүн буюу нийт тохиолдлын 58 хувь нь эдгэрсэн” гэв