Урлагийн гэр бүлд өсөн торниж буй авьяаслаг Т.Сүндари охины төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Жүжигчин Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нарын охин Сүндари нь есөн нас хүрч байгаа билээ.

Тэрээр “Хөөрхөн ээжтэй охин” УСК-нд гол бүтээсэн бөгөөд ирээдүйд ээж, аавынхаа сод авьяасыг өвлөн авсан уран бүтээлч болох биз ээ.

Сайхан гэр бүлд хамгийн гэгээлэг бүхнийг хүсье.