Олноо цэнхэр үст Цэрэн нэрээр алдартай иргэн Э.Цэрэндолгор өөрийнхөө цахим хуудсанд хэд хэдэн баримтыг дэлгэж, дотоодод халдвар алдсан “Энх саран” сувилалтай холбоотой байж болзошгүй сайд нарын нэрийг зарлав. Түүний байр суурийг хүргэж байна. 

“Ёстой гоё! Хөл хорионы ачаар их юм ил болж байна! Хууль зүйн сайд Нямбаатар “Энх сарангийн” гол хамгаалагч нь юм байна! Цаашилбал Сарангэрэл ч хамаатай! Супер! Тэгээд л хорио эхлэнгүүт Цэрэн миний биеийг цагдаад дуудсан шалтгааны учир! Утсаар ямар хэрэг гэдгийг хэлэхгүй байсан. Бас Энх сарангаас өөр буудалд шилжсэн улсыг байнга дарамтлаастай! Зөрчлийн хуулиар торгоно гэад айлгаастай! Нөгөө хэдэн пялдага сэтгүүлчид нь дуугарахгүй байсан шалтгаан ердөө л энэ! Нямбаатар ЖДҮ чин гэдгийг мартав. Х.Нямбаатар 2018 оны 06 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” ХХК- / улсын бүртгэлийн 9011380076, регистрийн 5655323 дугаартай / -ийн барьцаа хөрөнгийг өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байр, эхнэр Баярмаагийн дүү Баярбалын /ЧА82100913/ орон сууц, дүү Хишгээгийн Нямаа /ЦА85011360/-гийн орон сууц зэрэг хамаарал бүхий хүмүүсийнхээ орон сууц, үл хөдлөх хөрөнгийг 973080150 төгрөгөөр үнэлж барьцаалж авсан байна. Уг 950 сая төгрөгийг юунд зарцуулсан, зээлийн эргэн төлөлт нь төлөгдсөн эсэх, ямар дансаар гүйлгээ нь хийгдсэн шалгах ёстой…” гэсэн тайлбар бүхий дараах баримтуудыг хавсаргажээ.