Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярыг олон хоног өлсгөлөн зарлаад хэцүүхэн өдөр хоногийг өнгөрөөж байхад ачааны хүнд нь том хүү Э.Батшугарт оногдож байв.

Харин түүнтэй хамт хэцүү цагийг хөтлөлцөөд өнгөрүүлсэн хүн нь Т.Дарймаа бүсгүй бөгөөд хосууд дундаасаа нэг охинтой болсон цаг саяхан.

Харамсалтай нь хосууд салж, Т.Дарима бүсгүй Б.Тара буюу Дарь эх охиноо дагуулан хилийн чандад амьдрах болсон. Улмаар гадаад эртэй ханилан хөөрхөн хүүгийн ээж болсон юм.

Саяхан тэдний хуримын зургууд цахимд олны анхаарал татаж байсан бөгөөд уг хурим уг нь энэ жилийн дундуур болсон.


Тэгвэл нэг анхаарал татаж байгаа зүйл нь Т.Дарима бүсгүй одоо болтол охиныхоо аавтай цахимд найзууд бөгөөд учиргүй дотно биш ч, хөл хөндий ч биш харилцаатай байдаг гэнэ шүү.