Короновирус илэрсэнтэй холбогдуулан улс орон даяар хөл хорио тогтоогоод багагүй хугацааг үдлээ. Төрөөс ирэх 2021 оны 7-р сарын 1-нийг хүртэл ипотикийн зээл болон бусад зээлүүдийн төлөлтийг түр хойшлуулсан гэх.

Гэвч зарим арилжааны банкуудад Монгол улсын Төр засгийн шийдвэр үйлчилдэггүй бололтой.
Хэрэглэгч та хаан хэмээх уриатай “Хаанбанк” зээлийн эргэн төлөлтдөө хуу хамж хурааж эхэлжээ. Тухайлбал, иргэн П-ын дансанд орсон хүүхдийн мөнгийг зээлийн төлбөртөө авсан тухай өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр “Ийм хэцүү цаг үед яагаад хүүхдийн мөнгө татаж байгаа юм бэ. Би одоо хүүхдүүддээ юу өгөх юм бэ, та нар турж үхэх гээд байна уу” гэжээ.


Хаанбанкны хувьд иймэрхүү хүн чанаргүй явдал гаргаж байгаа нь нэг бус юм. Өмнө нь тус банкны дансаар хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхдээ өөр данс руу андуураад явуулсан бол шимтгэлд нь бараг талыг нь хураагаад авчихдаг зөрчил илэрч, шүүхээр буруутай болох нь тогтоогдсон.

Хаанбанк зээл олгохдоо шимтгэл нэрээр 0,25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрийг, түүнчлэн 1000 – 40 000 төгрөгийн хураамж авдаг. Дээрх нэр бүхий арилжааны банкуудын зүгээс тухайн зээл олголтын зардал гэх зээлийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг байх боловч хураамж гэх зээл олголтын зардлыг дахин авч байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн.

Зээл олгохтой холбогдуулан гарах зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг зөрчсөн асуудлууд үүсч байсныг уншигч та мартаагүй байх.