Хоолойн цар хүрээ, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдээрээ сонсогч олонд таашаагдсан МУГЖ ДБЭТ-ийн дуучин Ө.Уянгыг танихгүй мэдэхгүй хүн ховор.

Хоёр дахь амьдралаа”Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүүтэй холбосон тэрээр сүүлийн жилүүдэд дэрсхэн хөвгүүд төрүүлж, сайн эхнэрийн үүрэг гүйцэтгэсэн.
Урлагийн ертөнцөөс бие биеэ олсон тэд нэлээд хэдэн насны зөрүүтэй. Дуучин бүсгүй үеийнхнээсээ овор багатай тул насны зөрүү тэр бүр анзаарагддаггүй.


Ө.Уянга өмнө нь хэд хэдэн эрчүүдтэй нэр холбогдож явсан ч хэнтэй нь ч айл гэр болж явсангүй. Одоо тэрээр сайн эзэгтэй, сайн уран бүтээлч байхыг илүүд үзэж буй гэсэн. Өөрийн гэр бүлээс гадна найз нөхдийн халуун дулаан харилцаа холбоог эрхэмлэх болсон гэнэ лээ.