Бүжигчин Бямбаа анх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож кино урлагт хөл тавьж байсан нэгэн. Түүнээс хойш бүжигчин болон жүжигчний карьерийг тун сайн хослуулж яваа тэрээр өнгөрсөн жил хоёр дахь амьдралаа зохиож, дахь нэг үрийн зулайгаа үнэрлэсэн.


Бүжигчин бүсгүй анхны амьдралаасаа нэг охинтой. Охин нь “Их Засаг” их сургуулийн лицейн 8-р ангид суралцдаг ажээ. Ээжээсээ дутахгүй авьяаслаг тэрээр сургуулийнхаа радиод хөтлөгч хийдэг гэсэн.
Ээжийнхээ тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Би ээждээ маш их баярладаг. Яагаад гэхээр ээж минь намайг энэ хорвоо дээр төрүүлж өгсөн, хэнээс ч дутахгүй өсгөсөн. Би ээжийнхээ мундаг бүжигчин, жүжигчин гэдгээр нь маш их бахархдаг.

Яагаад гэхээр ангидаа очихоор танай ээж чинь тийм юман дээр гарсан, ийм юман дээр гарсан гээд тэгэнгүүт миний ээж маш мундаг хүн гээд би ээжээрээ маш их бахархдаг. Би алтан гартай эмч болчхоод ээжийнхээ ачийг хариулна гэж боддог. Би шүлэг зохиох дуртай. Сүүлийн үед ээждээ маш их шүлэг зохиож өгч байгаа. Ээжээ би танаараа маш их бахархдаг, тандаа маш их хайртай.

Та бол миний нар, сар, од. Би ээжийгээ маш их хайрладаг. Гомдоож байсан бол уучлаарай ээжээ” хэмээн нулимс дуслуулан сэтгэлийнхээ үгийг хэлжээ.