UBS телевизийн Universe Best Songs шоу нэвтрүүлгээс төрөн гарсан дуучид дундаас чамлахааргүй амжилттай яваа нэгэн бол дуучин С.Хишигжаргал. Дуулахын зэрэгцээ кинонд дүр бүтээж, нэвтрүүлэг хүртэл хөтөлдөг тэрбээр гэр бүл зохиосноосоо хойш “гэрийн хүн” болсон.

Ээж болсноосоо хойш багагүй хугацаанд гэртээ суусан тэрээр сүүлийн үед нэлээд бухимдуу байгаа бололтой. Өөрийн цахим хуудаснаа хэн нэгэнд хандаж, “Хоёулхнаа өдрийг өнгөрүүлэхээс залхаж байна”, “Өөрийнхөө гарын хийсэн хоолыг өнөөдөр идмээргүй байна” гэх мэтийг бичдэг болжээ.