Эмэгтэйчүүддээ.

Амьдралд суралцаж зовлон жаргалыг нь мэдэрч явахдаа бүсгүй хүний тэсвэр тэвчээрийг бүлээн нулимсаар нь биш хариу нэхдэггүй халуун сэтгэлээр нь хайрлаж явдаг эр хүнийхээ хувьд хүндэтгэн нэгэн үнэнг өчье өө.


Манай Монгол улсад эх нялхасын эрүүлийг хамгаалах сувилал тун цөөхөн юм.Байгаануудад нь зөндөө их захиалга дугаартай байхаас өөр арга алга аа

Ийм айхтар утаа тортогтой үед үр хүүхдүүдийнхээ эрүүл энхийн төлөө цэвэр агаар цэмцгэр тав тухыг зорин тэмүүлэх эцэг эх , гэр бүлийн хүмүүсийг үнэхээр хайрламаар.Тэдгээрийн дотроос өнөөх л эмэгтэй хүн , эх хүн хэдий эрчүүд бидний хайр халамжаар дутаагүй ч гэлээ эрүүл мэнд , эд эсээрээ хамгийн ихээр энэ амьдралд хохирч орхигдож байхыг бишгүйдээ л их олж харлаа би.

Нялхасын төлөө сувиллууд сайн ажиллаж байна аа гэвч ;

Тэнд байгаа ээжүүдэд ямар ч анхаарал халамж алга.Арван сар тээж төрүүлсэн цаг хугацаа өвдөлт , ангир уургаа шимүүлэн сульдсан ядралт , олон өдөр шөнө хагас нойртой хонож шим тэжээлийн дутагдалд орсон тэвчээрийн туйл ээжүүдийг нэгдүгээрт арчлан хамгаалах анхаарал хандуулаагүй цагт ямарч сувилал эмнэлэг хэзээ ч миний сэтгэлд хүрэхгүй юм байна.

Үүнтэй ээж болсон бүхий л эмэгтэйчүүд надтай санал нийлэх нь тодорхой.Учир нь тэд л ямар байдгийг нь мэдэх болохоор Дээгий нь нэгэн том төслийг эхлүүлж хурдхан эхлүүлэе хэмээн бодож байна.Тэнд л та нар минь Солонгон ааштынхаа хоолны жорыг сурч мэдэн амьдралдаа хэвшүүлж , үр хүүхдүүддээ үлгэрлэн үлдээж , амтыг нь мэдэрч тухлан жарга даа.

Эрүүл ээжтэй хүүхэд л хорвоо дээр сайхан амьдардаг.

Тийм биз дээ ээжүүдээ?Эсвэл би буруу яриад байна уу?

Та нар минь тайван амгалан тансаг нандин хүчтэй байвал бид чинь бүгдээрээ жаргана шүү дээ бурхад минь.Заа тэгээд юу үнэн энэ л үнээн гарцаагүй.Би биелүүлэнэ ээ та нар ерөөлөө хайрлаарай ээжүүдээ эмэгтэйчүүдээ.