Нэгэн цагт “нийтийн дууны отгон гүнж” тодотголтой явсан дуучин Х.Мөнгөнцэцэг сайн найзынхаа нөхрийг “булааж”, дуучин Б.Болдтой дуулиан шуугиантайгаар тоонот гэрт толгой холбосон.

Тэд өдгөө Б.Жавхлан, Б.Баясгалан гэдэг дэрсхэн балчир үрстэй.

Оройхон гарч ширүүхэн дайрч яваа дуучид маань 3 дахь хүүхдээ 2020.11.23-ны өдөр өлгийдөж авлаа.Дуучин Б.Болд цахим хуудаснаа “ Оройн мэндээ 3 хүүхэд маань дүүтэй боллоо” хэмээсэн байна.

Б.Болдын хувьд өмнөх амьдралаасаа нэг охинтой бол Х.Мөнгөнцэцэгтэй ханилаад гурав дахь хүүхдээ өлгийдөн авч байгаа нь энэ юм.