Нэрнийхээ өмнө “Хөөрхөн” тодотголыг байнга авч явдаг жүжигчин О.Дөлгөөн өөрийнхөө хөл хорионы үеэр хэрхэн жин барьж байгаагаа дэлгэжээ.

Тэрээр өглөө бүр өлөн элгэн дээрээ чанцай, бууцай, яншуй, ногоон огурци, брокли, ногоон алимыг 200 гр усанд буталж ууж байгаа аж. Тэрээр дасгал хөдөлгөөн хийх дургүйгээ мөн дурьджээ.

Жүжигчин бүсгүйн хувьд АНУ-аас эх орондоо ирснээсээ хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллах болсон. Хамгийн сүүлд “Анагаахын алдартнууд” цувралын хоёрдугаар бүлэгт тоглосон аж. Мөн АНУ-руу явахаасаа өмнө ажиллаж байсан УДЭТ болон Мөрөөдлийн театрын аль алинд буцаж орохгүйгээ илэрхийлсэн байна.

Короновирус намжвал дахин суралцахаар хилийн чанад явах хүсэлтэй гэсэн шүү.