Найруулагч Д.Галбаяр жүжигчин Н.Оюунчимэг нар одоогоос 20 жилийн өмнө оюутны ширээнээс гэр бүл бололцож, дундаасаа Г.Энхлүүн хэмээх охинтой болсон.

Нэгэн цагт гал халуун хайраар нэгнээ хайрлаж явсны баталгаа болсон Д.Энхлүүн охин 18 нас хүрчээ. Энэ тухай охины ээж жүжигчин Н.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.


Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү найруулагч Д.Галбаяр анх студиэ нээхдээ ууган охины ээж Н.Оюунчимэгийнхээ нэрийг эхний үсэгтэй өөрийнхөө нэрийн эхний үсгийг нийлүүлэн “GO” продакшнаа байгуулсан гэдэг. Харин хосууд хоёр тийш болж, залуу аав Галбаяр, ач охиндоо амь шигээ хайртай Галбаярын ээж хоёр нь Н.Оюунчимэгт охиныг нь өгөөгүй авч үлдсэн гэлцдэг.


Тиймээс ч Н.Оюунчимэгийн ууган охин аав дээрээ үлдсэн. Найруулагч Д.Галбаяр залуу жүжигчин Т.Хулантай гэрлэн хүүтэй болж, харин жүжигчин Н.Оюунчимэг МУГЖ Аглуутай гэрлэн хоёр охины ээж болсон билээ. Нэгэнт аав ээжийнх нь амьдралын зам салсан ч ээж, охин хоёрын хүйн холбоог хэн ч тасалж чадахгүй, тасалж болохгүй нандин холбоо. МУГЖ Аглуугийн залуу гэргий Н.Оюунчимэг найруулагч Д.Галбаяр дээр үлдсэн ууган охин Г.Энхлэн болон Аглуугийн амь болсон хоёр охинтойгоо аз жаргалаар дүүрэн зургаа татуулдаг. Энэ ертөнц дээр эх үрийн холбоо шиг нандин зүйл үгүй билээ.