Фенүүдийнх нь хувьд олны танил, алдартай хэн нэгний хувийн амьдрал тэр дундаа идэж уух, өмсөж зүүх нь хүртэл хүмүүсийн сонирхолыг ихэд татсаар ирсэн.

Үргэлж хар бор амьдралыг даван туулж өөрийн хүчээр амьдралаа босгосон хэмээн хэлэх дуртай, өдгөө 36-н настай реппер Gee гадаад имидждээ өөрчлөлт хийж, баавгар сахалтай болжээ.


Тэрээр хөл хориог зүгээр сууж өнгөрүүлэхийг хүссэнгүй. “Big Gee-ийн “Bazaa” нэртэй подкаст хөтөлж эхэлсэн байна. Энэхүү сувгаараа хөл хорионд байгаа олны танил хүмүүс хэрхэн аж төрж, өдрийг өнгөрүүлж буйг үзүүлж байгаа аж.