“Твиттерийн хатан хаан” нэрээр анх олонд танигдсан Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “UA Proper-ties” компанийн захирал А.Урангоо амжилтын нууц жороо задлав.

Тэрээр өөрийнхөө борлуултдаа сошиал медиаг голцуу ашигладаг бөгөөд энэ нээлттэй байдалдаа ч дуртай гэнэ. Энэ нь түүнд амжилт авчирдаг гэдгээ нэгэн ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр “Би бусадтай яг адилхан цаг хугацааг фэйсбүүкт зарцуулдаг. Гэхдээ сардаа тэрбумын үл хөдлөх хөрөнгө борлуулж байдаг. Бид компаниараа мэдээлэл түгээх, сүлжээгээрээ багагүй хүнд нөлөөлж чадах хүчин чадалтай.

Би бол нойртой, нойргүй алдаатай оноотой ажиллаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө хичээнгүй зүтгээд амжилтаа “өмсөж” яваа залуу эмэгтэй. Заримдаа би борлуулалтын зорилтоо их өндөр тавьдаг, тэгээд өөрийгөө шагнадаг.

Би хүмүүсийг амарч байхад ажиллаж байсан, магтаж байхад ч ажиллаж байна, муулж, доромжилж байхад ч ажилласаар л байгаа” гэжээ.