Дуулиант хуримын эзэд болох жүжигчин Бидо, Ари нарыг танихгүй хүн ховор. Дундаасаа бяцхан охинтой тэд хуримынхаа нэг жилийн ойг үзэлгүй хоёр тийш болсон.

Тэр цагаас хойш эхнэр Ари буюу Ариунчимэг хошин урлагийн хамтлагаасаа гарч, реклам сурталчилгаанд тоглох болсон. Харин түүний экс нөхөр бууриа сахиад үлдсэн.

Тэгвэл Ари өөрийгөө жүжигчин болох ёсгүй байсан тухайгаа цахим хуудаснаа бичсэн байна. Тэрээр “Кинонд дүр бүтээхгүй. Ер нь анхнаасаа мэргэжлээ буруу сонгосон юм шиг санагдаад байгаа.

Өсвөр насныхан маань мэргэжлээ сонгохдоо маш нухацтай сайн бодож сонгохыг зөвлөж байна” гэжээ.