Г.Ариунбаатар цасаа цэвэрлээд завгүй
Хүчирхэг хоолойгоороо эх орныхоо нэрийг дэлхийн тайзанд өргөж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн бол МУГЖ Г.Ариубаатар.

Өдгөө гэр бүлийнхээ хамт эх орондоо сууришаад буй тэрээр гэр бүлсэг, сайн аав гэдэг. Сүүлийн хэдэн өдөр нийслэл хотод цас их орж байгаа нь мань хүнийг завгүй болгож буй сурагтай.

Тэрээр Хүннү моллын урьд шинээр баригдсан 1 тэрбумын үнэтэй хаус хотхонд 11 өрөө байранд амьдардаг гэдэг. Арга ч үгүй биз, ам бүл олуулаа хүн.

Гуравдахь амьдралаа “Багануурын мисс” жүжигчин Б.Баярмаатай эхлүүлсэн тэрээр хүний өөрийн нийлсэн долоон хүүхэдтэй гэдэг. Тэднээс таван хүүхэдтэй нь цуг амьдардаг гэсэн.