Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонор мэлмийг мялааж яваа гэр бүлийн дуучид бол Анхбаяр Чанцалдулам нар.

Тэд “Хөгжилтэй байгаарай” аянд нэгдэж эхнэр нөхрийнхөө байрыг сэлгэжээ.
Дуучин Анхбаяр, Чанцалдулам нар 2013 онд “Учрал холын чамтайгаа” хамтарсан цомог гаргаж, “Учрал холын чамтайгаа” хамтарсан тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ учирч байсан бол, 2016 онд мөн ”Цаг сэлгээтэй” хамтарсан цомог, ”Цаг сэлгээтэй” хамтарсан тоглолтоо нийслэлчүүддээ хүргэж эх орноо тойрон 20 аймгийн бүх сумдад давхардсан тоогоор нийт 700 гаруй тоогоор тоглож амжсан.