Найруулагч Д.Галбаяр цахим хуудаснаа”NTV телевиз тэгээд бусад оролцогчдоосоо хүлцэл өчдөггүй хэрэг үү?

Энэ зөвхөн Загдаа Амарсайхан гэж 2 хүний нэвтрүүлэг байсан юмуу? Үзэгчээсээ Ивээн тэтгэгчээсээ уучлал хүсээд л болоо юу? Бид нар уйдсандаа цаг зав ажлаа баран байж танай телевиз дээр өдрийн 2 цагаас шөнийн 11 цаг хүртэл байсан болж байна уу?” хэмээжээ.

Учир нь NTV телевизын контент болох “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг зарим шалтгааны улмаас цацахгүй гэж мэдэгдээд байна.

 

Уг нь нэвтрүүлгийн шинэ дугаарт цаг заваа зориулан оролцсон найруулагч Д.Галбаяр уурлахгүй гээд яах юм бэ.