Энэ сарын 1-ны өдөр дөнгөж төрсөн эмэгтэй төрөх эмнэлгийн цонхоор унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-д 5-р сарын 26-нд амаржсан 27 настай эмэгтэй эмнэлгийн гурван давхрын цонхноос унаж амь насаа алджээ.

Талийгаач эмэгтэйг амиа хорлосон гэж үзэж байгаа ба эмэгтэйн хүүхэд нь эрүүл, ар гэрийн ямар нэг дарамт шахалт байхгүй байсан гэжээ. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Нярайлаад удаагүй эхчүүд зарим тохиолдолд төрсний дараха хямралд ордог бөгөөд үүнд гэр бүлийнхэн нь анхаарч болзошгүй эрсдлээс сэргийлэх хэрэгтэй сэрэмжлүүлж байна.